Улаанбаатар Хот, Баянгол Дүүрэг, Corel center, 3-н давхарт

Шууд холбогдох: (976) 80808022
Интерьер дизайныг тав тухтай болгодог 3 хүчин зүйл:

Орчин тойрныг илүү дулаан уур амьсгалтай болгож, дуу тусгаарлах тустай хивс, дорож, цонхон хэсэгт өнгө нэмж цэлгэр харагдуулах хөшиг, мөн өрөөний ерөнхий шинж байдлыг тодорхойлж, характер оруулах ханын цаас бол ая тухтай интерьер дизайн бүрдүүлэх чухал хүчин зүйлс билээ. Өрөөнд ороход л цуурайтах нь холгүй хөндий мэдрэмж зүгээр ч нэг төрдөггүй бөгөөд хивс, хөшиг, ханын цаасны аль нэг нь байхгүй, эсвэл оновчгүй сонголт хийснээс ихээхэн шалтгаалдаг юм. Мөн дан ганц гэрийн тав тух ч гэлтгүй амьдралынхаа ихэнх цагийг өнгөрөөдөг оффисын тохижилт дээр ч гэсэн энэхүү зүй тогтол үйлчилдэг.

Тэгвэл бид сүүлийн үед интерьерийн салбарт давамгайлж буй чиг хандлагад суурилан ямар ч стиль сонирхдог хүнд таалагдахуйц тавлаг шийдлийг санал болгож байна. Ингэхдээ дэлхийн шилдгүүдийн нэгт ордог Японы 100 жилийн түүхт дотоод засал, чимэглэлийн Toli брэндийн бүтээгдэхүүнийг онцоллоо. Тус брэнд нь монгол хэрэглэгчдэд албан ёсны эрхтэйгээр хүрдэг бөгөөд чанар, шинэлэг технологи, хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө, эрүүл мэндэд ээлтэй органик байдал гэхчлэн үзүүлэлтүүдэд нийцдэг нь бусдаас давуу